Цэр ховлох бэлдмэл


Цэр ховхлох
 бэлдмэлийн жор

Цэр ховхлох ундааны жор:
·Хэрэгтэй зүйлс:
1. Зөгийн бал - 100 грамм
2. Ус - 100 мл
3. Лимоны шүүс - 4 цайны халбага
4. Нунтаг цагаан гаа-1 цайны халбага
·Бэлтгэх:
100 мл усаа дунд зэргийн гал дээр тавьж буцалгана. 
Буцалгаж буй усан дээрээ 1 цайны халбага цагаан гаагаа хийж 10 минут буцалгана.
Галаа унтрааж холимгоо хөргөөнө.
Хөрсөнийх нь дараа 4 цайны халбага лимоны шүүс, 100 грамм зөгийн балаа нэмж хийнэ.
Сайтар хольж 1 хонуулсны дараа хэрэглэж болно.
Нэг удаад бэлтгэсэн бүтээгдэхүүнээ 7 хоног хэрэглэх тул хөргөгчинд хийж хадгааарай.
·Хэрэглэх:
Үүнээсээ өглөө бүр бүлээн усанд 30-40 граммыг найруулан хэрэглэнэ.
40 хоногийн турш хэрэглэхэд таны дархлаа бүрэн сэргэж, өвлийн турш ханиад хүрэхгүй байхад тусална.
40 хоногоо дуусаад 14 хоног завсарлаж, ахин 40 хоног гэх мэтээр 3 удаа хэрэглэхэд 1 жилийн турш дархлаа болон ханиаднаас айлтгүй болно.
· Энэ шингэнээ уусны дараа, халуун усаар амаа утвал цэр маш хурдан ховхорч гадагшилдаг.

 БГД-Сүрьеэ диспансер сувилагч Ц.Болормаа

Comments

Popular posts from this blog

Сүрьеэ өвчнийг илрүүлэх цэрний шинжилгээ өгөх талаар

Сүрьеэгийн урьдчилан сэргийлэлт

Эмэнд мэдрэг сүрьеэ