Эмэнд мэдрэг сүрьеэ
Эмэнд мэдрэг сүрьеэ
Сүрьеэ өвчин нь сүрьеэгийн нян (Mycobacterium tuberculosis)-гаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Сүрьеэ өвчин нь уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтнөөс бусад хүнд агаараар дамжин халдварладаг. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн өдөр бүр хамтдаа ихэнх цагаа өнгөрүүлдэг (гэр бүлийн гишүүд, найз нөхөд, ажлын газрын хүн, нэг ангийн найзууд зэрэг) хүмүүст халдвараа тараадаг. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн ярих, ханиах, найтаах, дуулах үед сүрьеэгийн нян агаарт цацагдаж, түүний ойр орчимд байсан эрүүл хүн энэхүү сүрьеэгийн нян агуулсан агаараар амьсгалснаар халдвар авна. Хэдий тийм боловч сүрьеэгийн халдвар авсан хүн бүр сүрьеэгээр өвчлөхгүй. Үүнийг сүрьеэгийн халдварлалт гэж хэлнэ. Сүрьеэгийн халдвартай хүмүүс ямар нэг зовиур илрэхгүй, бусад хүнд халдвар тараахгүй. Хүний биеийн дархлалын системийн үйл ажиллагаа нь нянгийн үржлийг зогсоодог. Энэ үед сүрьеэгийн нян идэвхигүй хэлбэрт орсон ч тэд хүний биед амьд үлдэж, дараа нь идэвхитэй хэлбэрт шилжиж чаддаг. Зарим хүмүүст бусад шалтгааны улмаас дархлалын системийн үйл ажиллагаа суларснаас хэдэн жилийн дараа ч сүрьеэгээр өвчилж болно. Дархлалын системийн үйл ажиллагаа суларсан тохиолдолд сүрьеэгийн нянгийн ургалтыг зогсоож чадахгүйгээс сүрьеэгийн нян идэвхитэй байдалд орж сүрьеэ өвчин үүснэ. Энэ үед сүрьеэгийн нян биеийн эдийг гэмтээнэ. Энэ байдал уушгинд тохиолдвол уушгинд хөндий үүснэ.
Дараах хүмүүст дархлалын систем сул байдаг. Үүнд:
- ХДХВ-ын халдвар
- Чихрийн шижин
- Кортикостероид болон дархлаа дарангуйлах эмчилгээ удаан хугацаагаар хийлгэх (ясны чөмөг болон эрхтэн шилжүүлэн суулгасан)
- Бөөрний архаг дутагдал
- Цусны зарим эмгэг (лейкемия, лимфома)
- Бусад өвөрмөц хавдар
- Хэт туранхай
- Уушиг тоосжих өвчин
- Өлөн, цутгалан гэдэсний залгаас хийлгэсэн
- 2 ба түүнээс дээш долоо хоногоор ханиах
- Цээжээр өвдөх
- Цустай эсвэл цартай ханиах (уушигний гүнээс цэртэй)
- Ядрах, сульдах
- Жин буурах
- Хоолны дэршил буурах
- Даарах
- Халуурах
- Шөнө хөлрөх
- Сүрьеэгийн арьсны сорил /ихэвчлэн хүүхдэд/
- Цээжний рентген зураг
- Цэрний шинжилгээ /ханиалгаж байгаа бол/
- Уушигнаас буад хэсгийн сүрьеэгийн нянг биеийн цус, шээсэнд тодорхойлно.
Хэрэв шинжилгээгээр сүрьеэгээр өвчилсөн нь батлагдвал айж сандрах хэрэггүй. Учир нь сүрьеэгийн эсрэг эмчилгээг эмчийн зааврын дагуу, тасралтгүй зөв горимоор хийлгэсэн тохиолдолд сүрьеэ өвчин төгс эдгэрэх боломжтой. Эмчилгээг 2 үе шаттай, 6-8 сарын хугацаатай, эмч, эмнэлгийн ажилтан, сайн дурын ажилтны хяналтан дор хийлгэдэг. Сүрьеэгийн эмчилгээнд дараах эмүүдийг түгээмэл хэрэглэдэг:
- Изониазид (INH)
- Рифампицин (RIF)
- Этамбутол (Eth)
- Пиразинамид (Z)
- Стрептомицин (S)
Хэрвээ та уушигны болон цагаан мөгөөрсөн хоолойн сүрьеэтэй бол бусдад халдвар тараах эрсдэлтэй. Ажил, хичээлд явдаг бол бусад хүмүүст халдвар тараахгүйн тулд гэртээ байх нь чухал юм. Хэдэн долоо хоног эмээ уусны дараа таны биеийн байдал сайжирч, та бусдад халдвараа тараахгүй болно. Эмч, эмнэлгийн ажилтан таныг хэзээ ажил хичээлд явах, найз нөхөдтэйгээ уулзахыг хэлж өгөх болно. Сүрьеэ өвчтэй байх нь таны хэвийн амьдралыг өөрчлөхгүй. Халдвартай байх, биеийн байдал муу байх нь урт хугацаанд үргэлжлэхгүй учраас та өвчлөхөөс өмнө хийж байсан бүх зүйлсээ бүгдийг хийж болно. Эмээ тогтмол уух нь сүрьеэгийн бүх нянг устгана.
Сүрьеэгийн эмийн гаж нөлөө гэж юу вэ?
Сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байгаа үед эмийн гаж нөлөө илэрдэг. Энэ үед эмч, эмнэлгийн ажилтанд шууд мэдэгдээрэй.Үүнд:
- Хоолонд дургүй болох
- Дотор муухайрах
- Бөөлжих
- Нүд, арьс салст шарлах
- 3 ба түүнээс дээш хоногоор халуурах
- Хэвлийгаар өвдөх
- Гар, хөлийн хуруу жирвэлзэх
- Арьс улайх
- Цус амархан гардаг болох
- Үе мөч өвдөх
- Толгой эргэх
- Амны эргэн тойрон жирвэгнэх
- Хараа өөрчлөгдөх
- Чих дүнгэнэх
- Сонсгол муудах
-Сүрьеэгийн нянг бүрэн устгахад дор хаяж 6 сар шаардагдана. Эмээ тогтмол уугаагүйгээс сүрьеэгийн нян дахин идэвхижин өмнөхөөсөө ч удаан хугацаагаар өвчлөх, эмэнд тэсвэртэй сүрьеэ болох аюултай үр дагавартай. Ийм тохиолдолд гаж нөлөө ихтэй өөр олон төрлийн эмүүдийг удаан хугацаагаар уух шаардлагатай болно! Энэ үед өвчин сэдэрч гэр бүл, найз нөхөд, таны эргэн тойрны хүмүүст дахин халдвар тарааж эхэлдэг. Иймээс эмчийн зааврын дагуу эмч, эмнэлгийн ажилтан, эрүүл мэндийн сайн дурын ажилтны хяналтан дор эмээ тогтмол уух нь чухал юм.
Та эмээ уухаа мартахгүйн тулд:
- Эмч, сувилагч нартайгаа ярилцаж цагаа тохирох
- Гэр бүлийн гишүүдийн хэн нэгэн эмээ уухыг тогтмол сануулж байх
- Гар утас дээр эмээ уух цагаа тохируулж дуут дохио тавих
- Ажлын өрөө, ширээ, гэртээ эмээ уухаа сануулсан тэмдэглэлийг хуанли дээр хийх
- Гал тогоо, ариун цэврийн өрөөнд эмээ уухыг сануулсан ямар нэгэн тэмдэглэл тавьж болно.
Дахин сүрьеэгээр өвчлөхгүйн тулд юуг анхаарах ёстой вэ?
Хэдийгээр сүрьеэгийн эмчилгээ хийлгэж эдгэрсэн ч дахин өвчлөх магадлалтай. Иймд:
- Амин дэм, тэжээллэг сайтай хоол хүнс хэрэглэх
- Ажил, амралтаа зөв зохицуулах
- Харанхуй, чийгтэй орчин, хүйтэн нөхцөлд ажиллахаас зайлсхийх
- Өрөө тасалгаагаа байнга агааржуулж, нар, салхи оруулах
- Биеийн эсэргүүцлээ сулруулахгүй байх
- Биеийн тамираар хичээллэх, эрүүл агаарт амрах нь чухал
- Сэтгэл санаагаар өөдрөг байх, стресст өртөхгүй байх нь өвчин дахихаас сэргийлэхэд тустай
- Ямар нэг зовиур шаналгаа илэрсэн үед эмсид даруй хандах хэрэгтэй.
- Архи тамхи зэрэг хорт зуршлаас татгалзах нь таны эрүүл мэнддээ оруулж буй том хувь нэмэр юм.
Та энэхүү мэдээллийг өөрийн болгож, амьдралдаа мөрдлөгө болгож чадвал
ТИЙМЭЭ, ТА БҮРЭН ЭДГЭРНЭ.
Comments
Post a Comment