Сүрьеэ өвчнийг эмчилж эдгэрсний дараах зөвлөгөө
Эдгэрсэн танд баяр хүргэе.
Сүрьеэгийн эмчилгээ хийлгээд
эдгэрсний дараах зөвлөмж
/Эмчилгээний хамгийн
чухал нь сүрьеэгийн эмээ бүрэн уух явдал./
Урт удаан хүнд өвчинг туулсны дараа өвчнөө
сэдрээхгүй эрүүл хэвээр байхын тулд амьдралын хэв маягтаа анхаарч, сайжруулах
талаар олон зүйл хийх хэрэгтэй:
- Биеийн дархлааг сайн
байлгаж, сүрьеэгийн процесс сэдрэхээс сэргийлэх: ядрахгүй,
даарч хөрөхгүй, хүнд ажил хийхгүй, өвдөхгүй байхад анхаарах
- Сүрьеэг сэдрэхэд нөлөөлдөг халуун хүхэртэй
рашаан, сувилалд явах, вансэмбэрүүтэй бэлдмэл хэрэглэхээс
болгоомжлох.
- Чийглэг дулаан уур
амьсгалтай улс оронд удаан хугацаагаар байхгүй, явахгүй байх.
- Биеийн эрүүл мэндээ хадгалах: Эмнэлэгт хийж байсан дасгал
хөдөлгөөнөө гэртээ гарсны дараа ч тогтмол хийгээрэй. Ердийн алхдагаасаа
арай илүү хурдтай хагас цагийн турш алхах нь уушиг болон зүрхний үйл
ажиллагаанд маш сайн бөгөөд боломжтой бол хугацаагаа уртасгаж ч
болно.Түүнээс гадна хангалттай унтаж, амрах нь маш чухал.
- Амьсгалын эрхтний эрүүл мэнд: Тамхинаас бүрмөсөн гарснаар
та эрүүл мэнддээ тус болох хамгийн хэрэгтэй зүйл хийлээ гэсэн
үг.сүрьеэгээр өвчилсөн ихэнх хүмүүс агаарын дутагдалд байгаа мэт мэдрэмж
төрдөг. Тамхи татах нь хортойгоос гадна амь насанд аюултай.
- Эрүүл хооллолт:
Эдгэрсний дараа идэж хэрэглэх хоол хүнс нь бие махбодыг сэргээх чадвартай
олон төрлийн байвал тохиромжтой. Хүний дархлааг дэмждэг гоол зүйл бол хоол
тэжээл билээ. Мах болон загасан бүтээгдэхүүн сүрьеэгээр өвчилсөн хүнд
хамгийн хэрэгтэй хоол. Хүний биеийн дархлааг сайжруулахад тохирох хэмжээгээр
аминдэм/ витамин/ хэрэглэх шаардлагатай. D-ийн төрлийн амин дэмийн
дутагдал дархлааг сулруулж болдог. Хавар намар олон аминдэмийн бэлдмэл /витамин/ өдөрт 1 ширхэг уух нь хамгийн
энгийн арга байдаг.
- Сүрьеэ үүсэхээс урьдчилан
сэргийлж чаддаг В12 аминдэмээр
баялаг хоол хүнсэнд: мах, загас, өндөг, сүүн
бүтээгдэхүүн, бүхэл үрийн бүтээгдэхүүн, шош, улаан буудайн үр хөврөл,
ногоон өнгийн хүнсний ногоо, хөөлгөгч, үр тариа агуулсан аминдэмээр
баяжуулсан өглөөний хоол зэрэг орно.
- Эмэгтэй та 2-3 жил
жирэмслэхгүй байхыг анхаарна уу.
- Эхний 2 жил 6 сар
тутам, дараагийн 3 жилд 12 сар
тутам үзүүлж шинжилгээ өгч байх.
- Гэр бүлийнхнийгээ жил бүр
шинжилгээнд оруулж байх.
- Удаан өвчилсний / эмнэлэгт хэвтсэний/ дараа найз нөхөдтэйгээ сайхан ууж суухыг
хүсэж болох юм. Гэвч их хэмжээгээр архи хэрэглэвэл удаан хугацаанд сул
байсан бие тань эргэн сэргэхэд саад болно. Архинд тэжээлийн ямар ч ашигтай зүйл
байдаггүй, таны хоолны дуршлыг бууруулж
бие дэх аминдэмийн хэмжээг бууруулдаг байна.
- Асуулт гарвал эмч, хоолны мэргэжилтэнд хандаж болно.
Дүүрэг болгоны эрүүл мэндийн төвд хоол зүйч эмч ажиллаж байгаа.
Танд эрүүл энхийг хүсье.
Comments
Post a Comment