Сүрьеэгээр хэн илүү өвчилж байна вэ?

Сүрьеэгээр хэн илүү өвчилж байна вэ?
Уушигны сүрьеэтэй хүний хавьтал халдвар авах эрсдэл хамгийн их.
Сүрьеэгээр өвдсөн хүн хаана ч ханиаж, найтааж, ярьж нянг агаарт цацсан байх магадлалтай учир агаар амьсгалж байгаа хүн бүр сүрьеэгийн халдвар авах эрсдэлтэй.
Уушигны хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн л халдвар тараах боломжтой. 
Сүрьеэгийн халдвар авсан хүн л сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй.
Зарим нэг шалтгааны улмаас биеийн эсэргүүцэл суларч эхлэхэд нянгууд идэвхижин улмаар өвчин үүсгэнэ.
Сүрьеэгийн халдвар авсан хүн сүрьеэгээр өвчлөх нь халдварлуулсан нянгийн тоо болон өвчтөний биеийн эсэргүүцлийн харилцан нөлөөллөөс ихээхэн хамаарна.

Халдварлуулсан нянгийн тоо                      Өвчин үүсэх                              Биеийн эсэргүүцэл
Маш олон  +++++++                     1. Боломж маш их                                  + Маш бага
Олон   +++++                                 2. Болзошгүй                                        +++Бага
   Цөөн+++                                       3.Боломж бага                                      +++++Сайн
         Маш цөөн +                                  4.Боломж маш бага                                 +++++++Маш сайн

Ихэнхи тохиолдолд сүрьеэгийн нян дарангуйлагдаж <<Унтаа>> байдалд үлддэг. Харин ямар нэг байдлаар биеийн эсэргүүцэл сулрахад <<Унтаа>> нян идэвхижин үржиж өвчин үүсгэж болно. 
Халдвар авсан хүн бүрийн сүрьеэгээр өвдөх эгзэг харилцан адилгүй. Халдвар авагчдын 10-20%-д сүрьеэ өвчин үүсдэг гэсэн үг.
5-аас доош насны хүүхдүүд, 65-70 наснаас дээш ахмад настангууд сүрьеэ өвчинд илүү өртөмтгий байдаг нь тэдний дархлааны тогтолцооны үйл ажиллагаа буурдагтай холбоотой.
Дэлхийн хэмжээгээр авч үзэхэд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс илүү сүрьеэгээр өвчилдөг (60-70%). Энэ нь амьдралын хэв маяг, заншлын ялгаанаас хамааралтай гэж үздэг.
Газар нутгийн далайн түвшнээс дээш өргөгдсөн байдал нь уушигны түрхэц эерэг сүрьеэгийн өвчлөлд урвуу хамааралтай байна. Тухайлбал манай орны хамгийн өндөрт орших Говь-алтай, Өвөрхангай аймагт сүрьеэгийн өвчлөл бага, хамгийн нам дор орших Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт сүрьеэгийн өвчлөл их байна. 
Мөн тухайн орон нутгийн хүн амын нягтаршил хэдий чинээ их байна уушигны түрхэц эерэг сүрьеэгийн өвчлөл төдий чинээ их байна

Comments

Popular posts from this blog

Сүрьеэ өвчнийг илрүүлэх цэрний шинжилгээ өгөх талаар

Сүрьеэгийн урьдчилан сэргийлэлт

Эмэнд мэдрэг сүрьеэ