Сүрьеэ тоон хэлээр

Сүрьеэ тоон хэлээр
(ДЭМБ мэдээлсэнээр)
  • Сүрьеэ ганц үүсгэгчтэй өвчнүүдийн дунд үхлийн шалтгаанаар 2-т ордог.
  • Сүрьеэгийн нян /Mycobacterium tuberculosis/-оор дэлхийн хүн амын 1/3 нь халдварлагджээ. Эдгээр хүмүүсийн 1/10 нь өвчлөх магадлалтай.
  • Өнөөдрийн байдлаар 3 секунд тутамд 1 хүн сүрьеэгийн халдвар авч, 21 секунд тутам хэн 1 хүн сүрьеэгийн улмаас хорвоог орхиж байна.
  • Сүрьеэгийн нас баралтын 95 % нь бага, дунд орлоготой орнуудад тохиолдох бөгөөд 15-44 насны эмэгтэйчүүдийн нас баралтын үндсэн 3 шалтгааны нэг нь юм.
  • Жил бүр ойролцоогоор 10 сая хүүхэд эцэг, эх нь сүрьеэгээр нас барснаас өнчирч байдаг.
  • Сүрьеэ нь ДОХ-той хүмүүсийн нас баралтын үндсэн шалтгаан болдог: нас баралтын 1/4 нь сүрьеэгийн шалтгаантай.
  • Олон эмэнд тэсвэртэй сүрьеэ бүх оронд тохиолдож байна.
  • 1990-2016 оны хооронд сүрьеэгийн нас баралт 53% буурчээ.
  • Эмчилгээ хийлгээгүй сүрьеэтэй 1 өвчтөн жилд дунджаар 10-15 эрүүл хүнийг халдварлуулах боломжтой.
  • Халдвар авсан 10 хүнээс 1 нь сүрьеэгээр өвчлөх магадлалтай байдаг.
  • Сүрьеэгийн эмчилгээ хийгдээгүй, ХДХВ-ын халдваргүй нөхцөлд халдварт хэлбэрийн сүрьеэтэй хүмүүсийн 50% орчим нь 2-5 жилийн дотор нас бардаг.


Comments

Popular posts from this blog

Сүрьеэ өвчнийг илрүүлэх цэрний шинжилгээ өгөх талаар

Сүрьеэгийн урьдчилан сэргийлэлт

Эмэнд мэдрэг сүрьеэ