Хөхний хавдар


ХӨХНИЙ ХАВДАР

Хөхний хавдар нь хөхний эсүүдийн замбараагүй ургалтаас үүсэлтэй өвчин.

Хөхний хавдрын шинжүүд: 
  • ·        Хөх орчим өвдөх
  • ·        Хөхний хэлбэр, хэмжээ өөрчлөгдөх
  • ·        Хөхний арьс зузаарч өөрчлөгдөх
  • ·        Хөхний толгой татагдах
  • ·        Хөхний сүвнээс цусархаг шүүрэл гарах
  • ·        Хөхөнд бэрсүү тэмтрэгдэх гэх мэт.

Хөхний хавдрыг эрт илрүүлэх 3 шаталсан арга байдаг.

     1.    Хөхөө өөрөө шалгах.
Сар бүр биений юм ирж дууссанаас хойш 7 хоногийн дараа хөхөө өөрөө шалгаж бай.
2.    Хөхний үзлэг. Мэргэжлийн эмчид хөхний үзлэг хийлгэ. Эмчдээ өөрийн эрүүл мэнд, гэр бүлдээ хөхний хавдраар өвчилсөн хүн байсан бол өвчний түүхийн талаар хэл.
3. Лабораторийн шинжилгээ. Умайн хүзүүний хавдар илрүүлэх эсийн шинжилгээнд орох үедээ хөхний рентген зураг авахуулж бай (эрт илрүүлэх маммограмын шинжилгээ).


   Рентген, маммограмын шинжилгээ, ЭХО, компьютор томограммаар хөхний хавдрын хэмжээ байрлал, тархалтыг тодруулж болно.
Хавдрын оношийг баталгаажуулахад эдийн шинжилгээ (биопси) зайлшгүй хийдэг. Хэрэв биопсийн эдэд хавдар илэрвэл нэмэлт дааврын шинжилгээ хийлгэх шаардлагатай бөгөөдэнэ нь эмчилгээний тактикт маш чухал ач холбогдолтой.

Хөхний хавдрын эмчилгээ
 ü  Мэс заслын эмчилгээ 
ü  Туяа эмчилгээ
üХимийн эмчилгээ
ü  Даавар эмчилгээ



Comments

Popular posts from this blog

Сүрьеэ өвчнийг илрүүлэх цэрний шинжилгээ өгөх талаар

Сүрьеэгийн урьдчилан сэргийлэлт

Эмэнд мэдрэг сүрьеэ