Сүрьеэгийн эмчилгээ хийлгээд эдгэрсний дараа
Сүрьеэгийн эмчилгээ хийлгээд эдгэрсний дараа
Эмчилгээний хамгийн чухал нь сүрьеэгийн эмээ бүрэн уух явдал. Цаашид өвчнөө сэдрээхгүй эрүүл хэвээр байхын тулд өөр олон зүйл хийх хэрэгтэй. Урт удаан хүнд өвчинг туулсны дараа ихэнхи хүмүүс амьдралын хэв маягтаа анхаарч, сайжруулах талаар бодож эхэлдэг.
- Амьсгалын эрхтний эрүүл мэнд: Тамхинаас бүрмөсөн гарснаар та эрүүл мэнддээ тус болох хамгийн хэрэгтэй зүйл хийлээ гэсэн үг.сүрьеэгээр өвчилсөн ихэнх хүмүүс агаарын дутагдалд байгаа мэт мэдрэмж төрдөг. Тамхи татах нь хортойгоос гадна амь насанд аюултай.
- Эрүүл хооллолт: Эдгэрсний дараа идэж хэрэглэх хоол хүнс нь бие махбодыг сэргээх чадвартай олон төрлийн байвал тохиромжтой. Хүний дархлааг дэмждэг гоол зүйл бол хоол тэжээл билээ. Мах болон загасан бүтээгдэхүүн сүрьеэгээр өвчилсөн хүнд хамгийн хэрэгтэй хоол. Хүний биеийн дархлааг сайжруулахад тохирох хэмжээгээр аминдэм/ витамин/ хэрэглэх шаардлагатай. D-ийн төрлийн амин дэмийн дутагдал дархлааг сулруулж болдог. Олон аминдэмийн бэлдмэл өдөрт 1 ширхэг уух нь хамгийн энгийн арга байдаг.
- Сүрьеэ үүсэхээс урьдчилан сэргийлж чаддаг В12 аминдэмээр баялаг хоол хүнсэнд: мах, загас, өндөг, сүүн бүтээгдэхүүн, бүхэл үрийн бүтээгдэхүүн, шош, улаан буудайн үр хөврөл, ногоон өнгийн хүнсний ногоо, хөөлгөгч, үр тариа агуулсан аминдэмээр баяжуулсан өглөөний хоол зэрэг орно.
- Биеийн эрүүл мэндээ хадгалах: Эмнэлэгт хийж байсан дасгал хөдөлгөөнөө гэртээ гарсны дараа ч тогтмол хийгээрэй. Ердийн алхдагаасаа арай илүү хурдтай хагас цагийн турш алхах нь уушиг болон зүрхний үйл ажиллагаанд маш сайн бөгөөд боломжтой бол хугацаагаа уртасгаж ч болно.Түүнээс гадна хангалттай унтаж, амрах нь маш чухал.
- Удаан өвчилсний/ эмнэлэгт хэвтсэний дараа найз нөхөдтэйгээ сайхан ууж суухыг хүсэж болох юм. Гэвч их хэмжээгээр архи хэрэглэвэл удаан хугацаанд сул байсан бие тань эргэн сэргэхэд саад болно. Архинд тэжээлийн ямар ч ашигтай зүйл байдаггүй, таны хоолны дуршлыг бууруулж бие дэх аминдэмийн хэмжээг бууруулдаг байна.
- Асуулт гарвал эмч, хоолны мэргэжилтэнд хандаж болно. Дүүрэг болгоны эрүүл мэндийн төвд хоол зүйч эмч ажиллаж байгаа.
Сүрьеэ эдгэрдэг өвчин.
Comments
Post a Comment