Дархлаа бууруулах 10 шалтгаан

Дархлаа бууруулах 10 шалтгаан

1. САХАР 
Сахар нь дархлалын тогтолцоог дарангуйлж жин нэмэгдүүлж, таны биеэс чухал шаардлагатай эрдэс бодисуудыг хөөн гаргана. Маш бага хэмжээтэй байлаа ч сахар таны эрүүл мэндэд хортой. 100гр элсэн чихэр агуулсан хүнсний зүйл эсвэл ундаа (2  лааз хийжүүлсэн ундаа) уухад таны дархлалын тогтолцооны гол эс болох цагаан эсийн нян устгах чадварыг 40 % бууруулдаг. сахарын дархлал дарангуйлах үйлчилгээ тэр  даруйдаа буюу 30 минутаас богино хугацаанд эхэлж 5 цаг хүртэл үргэлжилнэ. Таны бие махбод сахараас боловсруулах шаардлагагүй, түүнээс ямар ч шим тэжээл авдаггүй. Харин ч эсрэгээр сахарын молекулууд хөдөлгөөнд орохын тулд таны бие махбод дахь эрдэс бодисыг өөртөө наалдуулж биеэс гадагшлуулдаг.

2. НОЙР ДУТУУ БАЙХ
Сайн унтаж амрахгүй байх нь стрессийн дааврыг илүү их ялгаруулдаг.
Энэ нь бие махбодыг үрэвсүүлэхэд хүргэх ба нэг шалтгаан болж болох юм. Сайн унтаж амарснаар мелатонины ялгаралт нэмэгддэг бөгөөд энэ нь Е аминдэмээс 2 дахин илүүгээр чөлөөт радикулуудыг цэвэрлэдэг байна.

3. АРХИ
Архи нь хүний бие махбод, сэтгэл  санаанд удаан хугацааны, хортой үр дагаврыг бий болгодог. Хэдийгээр бага хэмжээтээтэй өдөр бүр уух нь тархи, зүрхний үйл ажиллагаанд тустай гэсэн яриа, таамаглал байдаг ч судалгаагаар тархины эсийг 40%-иар бууруулах эрсдэлтэй зан үйл гэдгийг тогтоожээ. Удаан хугацаанд архийг хэтрүүлэн хэрэглэх нь дархлалын тогтолцоог 2 замаар сулруулдаг байна. Архи хэтрүүлэн хэрэглэх нь хоол тэжээлийн дутагдалд оруулж цагаан эсийн тоог цөөрүүлдэг. Архи нь хоол боловсруулах замын эрхтэн тогтолцоог гэмтээснээр хоолны шингэц мууддаг. Мөн элэгний бие махбодид шаардлагатай амин дэмүүдийг нөөцлөх чадварыг алдагдуулдаг. 

4. "Д" АМИН ДЭМИЙН ДУТАГДАЛ
"Д" аминдэмийн дутагдал нь олон төрлийн өвчин эмгэг үүсэхэд нөлөөлдөг. Хэдийгээр хоол тэжээлээр авч болох ч дулааны улиралд наранд шарах нь сайн эх үүсвэр болдог.

5. ШИНГЭН ДУТАГДАХ
Архаг шингэн дутагдалт нь эрч хүч, нойронд нөлөөлөхөөс гадна бие  махбодоос хорт бодис ялгарахыг бууруулдаг байна. Иймээс бие махбодын  шингэний хэмжээг хэвийн хэмжээнд барьж байх нь бас нэгэн хүчин зүйл юм. 

6. ЭМ
Хэдийгээр эмийн бодис нь дархлаын тогтолцоотой хамтран бие махбодийг эмчлэх үйлчилгээтэй байдаг ч  ихэнхи антибиотекууд бие махбодын хэвийн, байх ёстой бичил биетүүдийг устгадаг.

7. БОЛОВСРУУЛСАН ҮР ТАРИА
Боловсруулсан үр тариа буюу цагаан гурил, цагаан будаа, баяжуулсан гоймон болон олон төрлийн түргэн хоол нь бүхэл үр тариаг бодоход маш бага эслэг агуулдаг. Иймээс байнга ийм төрлийн хүнс хэрэглэх нь дархлалын тогтолцоог сулруулж, архаг өвчлөлд хүргэдэг. 

8. АРХАГ СТРЕСС
Архаг стресс нь хүний бие дэх сайн дааврыг дарангуйлж байдаг кортизолын хэмжээг нэмэгдүүлдэг.

9. СЭТГЭЛ САНАА ТАВГҮЙ БАЙХ, АЙДАС
Бүх төрлийн сөрөг сэтгэл хөдлөл нь бие махбодын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Сөрөг мэдрэмжийг удаан хадгалах нь кортизолын түвшинг нэмэгдүүлдэг.

10. ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНД АГУУЛАГДАХ ДОНТУУЛАГЧ БОДИС, ХОР
Хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах донтуулагч бодис, хүнсний будаг зэрэг нь харшил, уушигны багтраа, төрөлхийн гажгууд, хорт  хавдрын эх үүсвэр болдог.

Сүрьеэгүй МОНГОЛЫН төлөө нэгдэцгээе !


Comments

Popular posts from this blog

Сүрьеэ өвчнийг илрүүлэх цэрний шинжилгээ өгөх талаар

Сүрьеэгийн урьдчилан сэргийлэлт

Эмэнд мэдрэг сүрьеэ