Сүрьеэгээр өвчилсөн үед бусдад халдвар тараахаас яаж сэргийлэх вэ?
Сүрьеэгээр өвчилсөн үед бусдад халдвар тараахаас яаж сэргийлэх вэ?
-Халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн бол бусдад халдвар халдвар тараахаас сэргийлэх хамгийн сонгодог арга бол эмчийн заавраар бүх эмээ горимын дагуу уух явдал юм.
-Үүнээс гадна эмчилгээ хяналтын шинжилгээг цаг тухай бүрд нь өгч, эмчийн заасан цагт тогтмол үзүүлж байх нь өвчний явц ямар байгааг хянахад ач холбогдолтой.
-Уушгины зураг авахуулж, цэрний шинжилгээ өгснөөр сүрьеэгийн эсрэг эм үйлчилж буй эсэхийг мэдэх болно. Энэ нь та бусдад халдвар тарааж байгаа эсэхийг ч мөн харуулна.
-Хэрэв өвчтөн ямар нэг шалтгааны улмаас эмнэлэгт хэвтэлгүй гэрээр эмчилгээ хийлгэж байгаа бол доорхи зааврыг дагах хэрэгтэй. Үүнд:
- Эмээ тууштай уух
- Ярих, инээх, ханиахдаа ам хамраа амны цаасаар таглах, дараа нь аль болох хурдан шатааж устгах
- Ажил буюу сургуульдаа явахгүй байх
- Гэр бүлийн бусад гишүүдээс тусдаа өрөөнд унтах
- Гар нүүрийн алчуур болон бусад ариун цэврийн хэрэгслийг тусгаарлах
- Өрөөгөө байнга агааржуулах, нарны гэрэл шууд тусахаар өрөөнд байх нь зүйтэй.
-Хэрвээ эмээ горимын дагуу тасралтгүй тууштай ууж байгаа бол 2-3 долоо хоногийн дараа гэхэд халдвар ялгаруулах нь багасна.
-Бусдад халдвар тараахгүй байх нь иргэн бүрийн үүрэг бөгөөд ингэж чадвал улс эх орноо аврах болно гэдгийг хүн бүр ухамсарлаж ойлгох нь юунаас ч илүү чухал.
Сүрьеэгээр дахин өвчлөхгүйн тулд юуг анхаарах ёстой вэ?
-Сүрьеэ нь зарим нэг халдварт өвчний адил "дахихгүй" гэсэн баталгаа байдаггүй онцлогтой.
-Иймээс амин дэм, тэжээллэг сайтай хоол хүнс хэрэглэх, ажил, амралтаа зохицуулах, харанхуй чийгтэй орчин, хүйтэн нөхцөлд ажиллахаас зайлсхийх, өрөө тасалгаагаа байнга агааржуулж нар, салхи оруулах, биеийн эсэргүүцлээ сулруулахгүй байх нь өвчин дахихаас сэргийлэхэд тустай.
-Мөн архи, тамхи зэрэг хорт зуршлаас татгалзах нь таны эрүүл мэнддээ оруулж буй том хувь нэмэр юм.
Comments
Post a Comment