Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх

Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх
Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх 3 үндсэн хэлбэртэй:
  1. Өвөрмөц урьдчилан сэргийлэлт-БЦЖ вакцин
  2. Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх
  3. Сүрьеэгийн халдвар авсан хүн сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх
1. Өвөрмөц урьдчилан сэргийлэлт-БЦЖ вакцин: 
Сүрьеэгийн эсрэг вакцин нь хоруу чанараа алдсан дархлаа тогтоох чапвартай амьд нян агуулсан бэлдмэл юм. БЦЖ вакцинийг шинээр төрсөн нярайд 24-48 цагийн дотор тарина. Хүүхдийг вакцинд хамруулснаар тэднийг үхэлд хүргэдэг сүрьеэгийн хүнд хэлбэрүүдээс 90 хүртэл хувиар хамгаалж чадна. Сүрьеэгийн вакцин хийлгэсэн хүүхдүүдийн цөөнх нь хоол  тэжээлийн дутагдал болон тэдний биеийн эсэргүүцэл суларснаар сүрьеэгийн халдвар авч, сүрьеэгээр өвчилж болох боловч зөвхөн хөнгөн хэлбэрийн сүрьеэгээр өвчилнө.

2. Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх: 
а. Уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнг эрт илрүүлж бүрэн төгс эмчлэх нь бусдад халдвар тараахаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.
б. Хувь хүн өөрөө сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэхийн тулд бие бялдар, оюун санаа, нийгмийн хувьд эрүүл байх шаардлагатай. Хувь хүний эрүүл мэндэд дараах хүчин зүйлс нөлөөлдөг. Үүнд:
  1. Удамшил
  2. Хүний өдөр тутмын амьдралын хэв маяг
  3. Орчин /бие бялдрын орчин буюу хүрээлэн буй орчин, нийгмийн орчин/
Өөрөөр хэлбэл, хувь хүн өөрийн өдөр тутмын амьдралаа зөв зохицуулж, хооллолт, хөдөлгөөн, ажил амралтаа зохицуулахын зэрэгцээ хорт зуршил хэрэглэхгүй, стресст орж сэтгэл санааны хувьд хямралгүй байж, биеийн ерөнхий эсэргүүцлээ сайн байлгах хэрэгтэй. Мөн хувийн эрүүл ахуй, ариун цэврийг сайтар сахиж сурах нь халдвараас урьдчилан сэргийлэх нэгэн нөхцөл болно.

3. Сүрьеэгийн халдвар авсан хүн сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх:
Халдвар авсан хүн болгон өвчилдөггүй. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд өвчлөх эрсдэл өндөр байдаг. Үүнд:
  • ХДХВ-ийн халдвартай
  • Сүүлийн 2 жилийн хугацаанд сүрьеэгийн халдвар авсан
  • Бага насны хүүхдүүд
  • Бие махбодын дархлалын тогтолцоог сулруулах бусад өвчин эмгэгүүд
  • Настай хүмүүс
  • Урьд өмнө сүрьеэгээр өвдөж байсан бөгөөд эмчилгээг горимын дагуу хийлгээгүй.
Дээрхий эрсдэл бүхий бүлгүүдийн аль нэгэнд багтаж байгаа бол өвчлөхөөс урьдчилан сэргийлэх эмчилгээний аль тохирохыг эмч хэлж өгнө. Ихэвчлэн урьдчилан сэргийлэх эмчилгээнд нэг төрлийн эмийг хэрэглэдэг. 



Comments

Popular posts from this blog

Сүрьеэ өвчнийг илрүүлэх цэрний шинжилгээ өгөх талаар

Сүрьеэгийн урьдчилан сэргийлэлт

Эмэнд мэдрэг сүрьеэ