Сүрьеэгийн эмчилгээний талаар
Хэрэв
эмчийн зааврыг дагаж эмчилгээгээ бүрэн хийлгэвэл сүрьеэ өвчин
эдгэрнэ.
Сүрьеэгийн эмийг ууж эхлэхэд сүрьеэ өвчнийг үүсгэсэн “идэвхтэй” нянгууд устаад “унтаа” нянгууд нь хэвээрээ үлддэг учир тэднийг устгахын тулд эмчилгээг удаан хугацаагаар үргэлжлүүлэх шаардлагатай болдог.
Сүрьеэгийн эмчилгээ 2
үе шаттайгаар явагдана.
1.
Эхний
шат буюу эрчимт эмчилгээ
нь 2-3 сар үргэлжлэх ба энэ шатны эмчилгээгээр идэвхтэй
нянгуудыг устгадаг бол
2.
Хоёрдахь
шатны буюу 4-6 сар
үргэлжилдэг үргэлжлэх шатны эмчилгээгээр унтаа
нянгуудыг устгана.
Манайд сүрьеэгийн эмчилгээ үнэ
төлбөргүй бөгөөд харин өвчтөн өөрийн буруугаас эмчилгээгээ орхивол цаашдын
эмчилгээ нь төлбөртэй гэдгийг анхаарч үнэ төлбөргүй эмчлэгдэх боломжийг битгий
алдаарай.
СҮРЬЕЭГИЙН
ЭСРЭГ ЭМИЙН ХОНОГИЙН ТУНГ ӨДӨРТ НЭГ Л УДАА УУНА.
Эмийг
өдөр бүр хяналттай уух нь эмчилгээ үр дүнтэй болох гол арга юм
Хяналттайгаар уулгах олон төрлийн хэлбэрийг
хэрэглэдэг ба эмээ уухад тань тусалж хянах хүмүүс нь
1.
Сүрьеэгийн
диспансерийн эмч, сувилагч,
2. Эрүүл мэндийн сайн дурын ажилтнууд,
Comments
Post a Comment