Сүрьеэгийн урьдчилан сэргийлэлт
Сүрьеэгийн урьдчилан сэргийлэлт Сүрьеэгийн урьдчилан сэргийлэлтийг 2 ангилдаг: 1. Өвөрмөц (БЦЖ вакцинжуулалт, СДХЭ-сүрьеэгийн далд халдварын эмчилгээ) 2. Өвөрмөц бус (нийгмийн болон сүрьеэтэй өвчтөнтэй амьдарч буй хүмүүст хийх эрүүл ахуй, мэдээлэл-боловсрол олгох арга хэмжээ) гэж ангилдаг. 1. Сүрьеэгээс сэргийлэх өвөрмөц урьдчилан сэргийлэлт 1.а БЦЖ вакцинжуулалт БЦЖ вакцинжуулалт олон улс оронд дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн нэг хэсэг нь болж нярай, хөхүүл хүүхдийн 80-аас илүү хувийг хамардаг. БЦЖ нь сүрьеэгийн менингит, цочмог түгмэл сүрьеэгээс сэргийлж чаддагийг баталсан байна. Вакцины хамгаалалт аажмаар суларч, 10-20 жилийн дараа бүрэн устдаг байу болох юм. БЦЖ вакцин нь анхдагч халдвар авах, сүрьеэгийн далд халдвар дахин идэвхижихээс сэргийлж чаддаггүй. БЦЖ вакцин амьд микобактери бөгөөд тариулсан хүний биед үржиж, сүрьеэгээс удаан хугацаанд ха...