Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх
Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх 3 үндсэн хэлбэртэй: Өвөрмөц урьдчилан сэргийлэлт-БЦЖ вакцин Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх Сүрьеэгийн халдвар авсан хүн сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх 1. Өвөрмөц урьдчилан сэргийлэлт-БЦЖ вакцин: Сүрьеэгийн эсрэг вакцин нь хоруу чанараа алдсан дархлаа тогтоох чапвартай амьд нян агуулсан бэлдмэл юм. БЦЖ вакцинийг шинээр төрсөн нярайд 24-48 цагийн дотор тарина. Хүүхдийг вакцинд хамруулснаар тэднийг үхэлд хүргэдэг сүрьеэгийн хүнд хэлбэрүүдээс 90 хүртэл хувиар хамгаалж чадна. Сүрьеэгийн вакцин хийлгэсэн хүүхдүүдийн цөөнх нь хоол тэжээлийн дутагдал болон тэдний биеийн эсэргүүцэл суларснаар сүрьеэгийн халдвар авч, сүрьеэгээр өвчилж болох боловч зөвхөн хөнгөн хэлбэрийн сүрьеэгээр өвчилнө. 2. Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх: а. Уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнг эрт илрүүлж бүрэн төгс эмчлэх нь бусдад халдвар тарааха...