Эмэнд мэдрэг сүрьеэ
Эмэнд мэдрэг сүрьеэ Сүрьеэ өвчин нь сүрьеэгийн нян ( Mycobacterium tuberculosis )-гаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Сүрьеэ өвчин нь уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтнөөс бусад хүнд агаараар дамжин халдварладаг. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн өдөр бүр хамтдаа ихэнх цагаа өнгөрүүлдэг (гэр бүлийн гишүүд, найз нөхөд, ажлын газрын хүн, нэг ангийн найзууд зэрэг) хүмүүст халдвараа тараадаг. Халдвартай хэлбэрийн сүрьеэтэй хүн ярих, ханиах, найтаах, дуулах үед сүрьеэгийн нян агаарт цацагдаж, түүний ойр орчимд байсан эрүүл хүн энэхүү сүрьеэгийн нян агуулсан агаараар амьсгалснаар халдвар авна. Хэдий тийм боловч сүрьеэгийн халдвар авсан хүн бүр сүрьеэгээр өвчлөхгүй. Үүнийг сүрьеэгийн халдварлалт гэж хэлнэ. Сүрьеэгийн халдвартай хүмүүс ямар нэг зовиур илрэхгүй, бусад хүнд халдвар тараахгүй. Хүний биеийн дархлалын системийн үйл ажиллагаа нь нянгийн үржлийг зогсоодог. Энэ үед сүрьеэгийн нян идэвхигүй хэлбэрт орсон ч тэд хүний биед амьд үлдэж, дараа нь идэвхитэй хэлбэрт шилжи...