Posts

Showing posts from September, 2018

Сүрьеэгээр хэн илүү өвчилж байна вэ?

Сүрьеэгээр хэн илүү өвчилж байна вэ? Уушигны сүрьеэтэй хүний хавьтал халдвар авах эрсдэл хамгийн их. Сүрьеэгээр өвдсөн хүн хаана ч ханиаж, найтааж, ярьж нянг агаарт цацсан байх магадлалтай учир агаар амьсгалж байгаа хүн бүр сүрьеэгийн халдвар авах эрсдэлтэй. Уушигны хэлбэрийн сүрьеэтэй өвчтөн л халдвар тараах боломжтой.  Сүрьеэгийн халдвар авсан хүн л сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй. Зарим нэг шалтгааны улмаас биеийн эсэргүүцэл суларч эхлэхэд нянгууд идэвхижин улмаар өвчин үүсгэнэ. Сүрьеэгийн халдвар авсан хүн сүрьеэгээр өвчлөх нь халдварлуулсан нянгийн тоо болон өвчтөний биеийн эсэргүүцлийн харилцан нөлөөллөөс ихээхэн хамаарна. Халдварлуулсан нянгийн тоо                      Өвчин үүсэх                              Биеийн эсэргүүцэл