Сүрьеэгийн эмчилгээ хийлгээд эдгэрсний дараа
Сүрьеэгийн эмчилгээ хийлгээд эдгэрсний дараа Эмчилгээний хамгийн чухал нь сүрьеэгийн эмээ бүрэн уух явдал. Цаашид өвчнөө сэдрээхгүй эрүүл хэвээр байхын тулд өөр олон зүйл хийх хэрэгтэй. Урт удаан хүнд өвчинг туулсны дараа ихэнхи хүмүүс амьдралын хэв маягтаа анхаарч, сайжруулах талаар бодож эхэлдэг. Амьсгалын эрхтний эрүүл мэнд : Тамхинаас бүрмөсөн гарснаар та эрүүл мэнддээ тус болох хамгийн хэрэгтэй зүйл хийлээ гэсэн үг.сүрьеэгээр өвчилсөн ихэнх хүмүүс агаарын дутагдалд байгаа мэт мэдрэмж төрдөг. Тамхи татах нь хортойгоос гадна амь насанд аюултай. Эрүүл хооллолт : Эдгэрсний дараа идэж хэрэглэх хоол хүнс нь бие махбодыг сэргээх чадвартай олон төрлийн байвал тохиромжтой. Хүний дархлааг дэмждэг гоол зүйл бол хоол тэжээл билээ. Мах болон загасан бүтээгдэхүүн сүрьеэгээр өвчилсөн хүнд хамгийн хэрэгтэй хоол. Хүний биеийн дархлааг сайжруулахад тохирох хэмжээгээр аминдэм/ витамин/ хэрэглэх шаардлагатай. D-ийн төрлийн амин дэмийн дутагдал дархлааг сулруулж болдог. Олон аминдэмийн ...