Дархлаа бууруулах 10 шалтгаан
Дархлаа бууруулах 10 шалтгаан 1. САХАР Сахар нь дархлалын тогтолцоог дарангуйлж жин нэмэгдүүлж, таны биеэс чухал шаардлагатай эрдэс бодисуудыг хөөн гаргана. Маш бага хэмжээтэй байлаа ч сахар таны эрүүл мэндэд хортой. 100гр элсэн чихэр агуулсан хүнсний зүйл эсвэл ундаа (2 лааз хийжүүлсэн ундаа) уухад таны дархлалын тогтолцооны гол эс болох цагаан эсийн нян устгах чадварыг 40 % бууруулдаг. сахарын дархлал дарангуйлах үйлчилгээ тэр даруйдаа буюу 30 минутаас богино хугацаанд эхэлж 5 цаг хүртэл үргэлжилнэ. Таны бие махбод сахараас боловсруулах шаардлагагүй, түүнээс ямар ч шим тэжээл авдаггүй. Харин ч эсрэгээр сахарын молекулууд хөдөлгөөнд орохын тулд таны бие махбод дахь эрдэс бодисыг өөртөө наалдуулж биеэс гадагшлуулдаг. 2. НОЙР ДУТУУ БАЙХ Сайн унтаж амрахгүй байх нь стрессийн дааврыг илүү их ялгаруулдаг. Энэ нь бие махбодыг үрэвсүүлэхэд хүргэх ба нэг шалтгаан болж болох юм. Сайн унтаж амарснаар мелатонины ялгаралт нэмэгддэг бөгөөд энэ нь Е аминдэмээс...